Kingdom Come Deliverance 2-ын орчуулагчийг хиймэл оюунаар сольж, Warhorse Studios шүүмжлэлд өртлөө

by Саруул Батболд
0 comments

Warhorse Studios хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэсэн нэгэн шийдвэр гаргаж, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тус компани “Kingdom Come Deliverance 2” тоглоомын чех хэл дээрх эх бичвэрийг сүүлийн дөрвөн жилийн турш англи хэл рүү хөрвүүлсэн орчуулагч Макс Хейтманектай хамтын ажиллагаагаа зогсоожээ.

Хейтманекийн хэлснээр, түүнийг ажлаас чөлөөлсөн нь ажлын чанар эсвэл ямар нэгэн зөрчилтэй холбоогүй бөгөөд илүү чадвартай мэргэжилтэн хайсандаа ч биш гэнэ. Үүний гол шалтгаан нь зардлаа танах хүсэл байсан бөгөөд Warhorse Studios орчуулгын ажлаа хиймэл оюунд (AI) даатгахаар шийджээ.

Орчуулагч залуугийн хэлснээр, студи энэ боломжийг эртнээс судалж байсан ч түүнийг ажлаас халахдаа урьдчилан мэдэгдээгүй, гэнэт шийдвэрээ танилцуулсан байна. “Kingdom Come Deliverance 2” тоглоом амжилттай байгаа энэ үед чех студи ийм шийдвэр гаргасныг тэрээр шударга бус гэж үзэж байгаа бөгөөд олон нийтийн анхаарлыг үүнд хандуулахыг хүсжээ.

«Миний бие бараг дөрвөн жилийн турш ажиллаж, сэтгэл зүрхээ зориулсан компанийн удирдлагууддаа асар ихээр гомдож байна. Оффис дээрээ өдөр бүр уулздаг байсан найз нөхөд, хамт олонтойгоо дахин харагдах боломжгүй болсон нь надад маш хүнд тусаж байна» хэмээн тэрээр сэтгэгдлээ хуваалцсан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй