45 настай Америкийн алдарт жүжигчин, бизнес эрхлэгч Ким Кардашьяны скинүүдийн цуглуулга Fortnite тоглоомд нэмэгдлээ.
12-р сарын 13-наас эхлэн эдгээр скинүүд тоглоомын дэлгүүрт нэмэгдсэн бөгөөд тоглогчид үс засалт, хувцасны өнгийг өөрчлөх боломжтой. Мөн 2014 онд Кардашьяны Paper сэтгүүлд өгсөн нүцгэн зураг авалтын сэдэвтэй эмоци (emote) нэмэгдсэн байна.
Энэхүү мэдээлэл Epic Games-ийн сошиал сүлжээнүүд болон Fortnite тоглоом дотор албан ёсоор гарчээ.
