Counter-Strike-ийн мэргэжлийн талбарт 15 гаруй жил хүч үзэж буй Шведийн домогт снайпер Еспер “JW” Вексель HLTV дээр 3000-аас олон мап тоглосон дэлхийн анхны тоглогч боллоо. Дэлхий даяар ердөө 50 орчим тоглогч 2000 мапны босгыг давсан байдаг бөгөөд ийм өндөр үзүүлэлтэд хүрэхийн тулд зодог тайлалгүй маш удаан хугацаанд тогтвортой тоглох шаардлагатай байдаг юм.
Тэрээр Fnatic багийн хамтаар Мэйжор (Major) тэмцээнд гурван удаа (DreamHack Winter 2013, ESL One Katowice 2015, ESL One Cologne 2015) түрүүлж байсан түүхтэй. Мөн гурван удаа MVP-ээр тодорч, HLTV-ийн шилдэг 20 тоглогчийн жагсаалтад гурван удаа багтаж байв. Fnatic-аас явсныхаа дараа JW өөрийн хуучин EYEBALLERS таг (tag) дор Tier-2 түвшинд тоглох болсон бөгөөд 2026 онд л анх удаа S-tier тэмцээнд шалгарч чадсан байна.
CS:GO болон CS2 төрөлд хамгийн олон мап тоглосон ТОП-5 тоглогч:
- JW – 3003 мап
- tabseN – 2743 мап
- Snax – 2710 мап
- karrigan – 2658 мап
- apEX – 2587 мап
Гэхдээ Counter-Strike-ийн бүх хувилбарыг (CS 1.6-г оролцуулан) тооцвол тэрээр үнэмлэхүй тэргүүлэгч хараахан биш юм. Одоог хүртэл идэвхтэй тоглож буй Финн “karrigan” Андерсен бүх хувилбарын нийлбэр дүнгээр жагсаалтыг тэргүүлж байна.
CS 1.6, CS:GO болон CS2 төрөлд хамгийн олон мап тоглосон ТОП-5 тоглогч:
- karrigan – 3075 мап
- JW – 3042 мап
- TaZ – 3008 мап
- f0rest – 2850 мап
- tabseN – 2780 мап