JB Pro League эмэгтэй багуудын дунд 25,000 ам.долларын шагналын сантай тэмцээн зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Эмэгтэй CS2-ын ертөнцөд шинэ зохион байгуулагч гарч ирлээ. 2026 оны эхээр 25,000 ам.долларын шагналын сантай, онлайн хэлбэрээр зохиогдох JB Pro League Female 2026 1 тэмцээнийг зарласан байна.

Тэмцээн 1 дүгээр сарын 17-нд нээлттэй сонгон шалгаруулалтаар эхлэх бөгөөд дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтаас шалгарсан нийт найман баг үндсэн шатанд өрсөлдөнө. Үндсэн шат 2 дугаар сарын 9-өөс 15-ны хооронд болох ба хэсгийн тоглолтууд GSL форматаар, харин хасагдах шат дөрвөн багийн дунд “double-elimination” системээр явагдах юм.

Энэхүү мэдэгдэл нь ESL компани 2026 оны “Impact” цувралаа түр зогсоох шийдвэр гаргаж, эмэгтэй тамирчдын дунд тодорхойгүй байдал үүсээд буй үед гарч буйгаараа онцлог юм.

“JB Pro League шиг санаачилгууд манай салбарт нэн чухал гэж би бодож байна. Энэхүү эргэлзээтэй үед эмэгтэйчүүдийн CS-ийг авч үлдэхийн тулд тогтмол тэмцээн уралдаантай байх нь амин чухал юм.” — Ксения “vilga” Клюенкова (HLTV-д өгсөн ярилцлагаас)

Мөн тэрээр нэмж хэлэхдээ: “Мэдээж энэ нь LAN тэмцээнүүдээр дамжуулж ур чадварыг хөгжүүлдэг байсан ESL Impact-ийн бүтэцлэгдсэн системийг бүрэн орлож чадахгүй ч ийм өндөр шагналын сантай тэмцээнд тогтвортой өрсөлдөх боломж олдож байгаад талархаж байна. Бидэнд хөрөнгө оруулалт хийж, сонирхож буй JB Pro League-д баярлалаа” хэмээжээ.

JB Pro League Female 2026 1 нь 2025 оны 11 дүгээр сард болсон тус байгууллагын анхны тэмцээний үргэлжлэл болон зохиогдож байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй