It Takes Two тоглоом 27 сая хувь борлогдож, түүхэн амжилт тогтоов

by Саруул Батболд
0 comments

Ирэх оны гуравдугаар сард хамтын ажиллагааны (co-op) алдартай бүтээл болох It Takes Two тоглоом худалдаанд гарсныхаа таван жилийн ойг тэмдэглэх гэж байна. Йозеф Фаресын 2021 онд “Оны шилдэг тоглоом” (Game of the Year) шагнал хүртсэн энэхүү төсөл нь өөрийн төрөлдөө хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болсон юм. Фарес The Game Business хэвлэлд өгсөн ярилцлагадаа уг тоглоомын дэлхий даяарх борлуулалт 27 сая хувьд хүрснийг онцолсон бөгөөд үүнд PS4, Xbox One, Nintendo Switch болон ПК хувилбарууд багтжээ.

Мөн тус студийн өмнөх болон шинэ бүтээлүүд ч өндөр борлуулалттай байгааг дурдсан байна.

Hazelight студийн тоглоомуудын борлуулалт:

  • It Takes Two: 27 сая хувь.
  • A Way Out: 12 сая хувь (2018 оноос хойш).
  • Split Fiction: 4 сая хувь (2025 онд гарснаас хойш эхний 2 сард).

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй