iShowSpeed Монголын The MongolZ багийн гарын үсэгтэй футболк бэлэгт авлаа

by Саруул Батболд
0 comments

Алдарт стриймер iShowSpeed өөрөө ч мэдэлгүйгээр The MongolZ багийн тамирчдын гарын үсэг, ивээн тэтгэгч 1xbet-ийн лого бүхий цахим спортын футболкийг бэлэгт хүлээн авсан бөгөөд тэрхүү футболкийг шууд дамжуулалтын үеэр олон мянган дагагчдадаа харуулсан юм. Энэ бэлэг нь түүний Монгол дахь контент бүтээлийн нэгэн хэсэг болон үлдэж, Монголын соёл, спортын үнэт зүйлсийг олон улсын тавцанд сурталчлахад хувь нэмэр оруулна.

Америкийн стриймер, контент бүтээгч Даррен Жэйсон Уоткинс Жуниор (iShowSpeed) өмнө нь Fortnite, Valorant зэрэг тоглоомуудаар цахим спортоор хичээллэж байсан ч Монголын CS:GO багийн хувцсыг хүндэтгэлтэй хүлээн авч, шууд дамжуулалтын үеэр өмссөн нь анхаарал татсан юм.

2025 оны 3-р сарын 18-нд, тэр бээр өөрийн сошиал хаягаар дамжуулан БНХАУ болон Монгол Улсад аялж, контент бүтээнэ хэмээн зарласан бөгөөд амлалтаа биелүүлэн өнөөдөр Улаанбаатар хотын төвд монгол дээл, хантааз өмсөж, шууд бичлэг хийж байна. Түүний энэ үйлдэл нь Монгол Улсын соёл, уламжлал, цахим спортын хүрээллийг дэлхийн олон сая үзэгчдэд хүргэж буй чухал үйл явдал болж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй