IShowSpeed Fortnite-ийн тэмцээн зохион байгуулах төлөвлөгөөгөө зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Алдарт Америк стример Дарен “IShowSpeed” Воткинс 2025 оны 7-р сарын 7-ны шууд дамжуулалтын үеэр 100,000 ам.долларын шагналын сантай Fortnite тэмцээн зохион байгуулах төлөвлөгөөгөө зарлалаа.

Тэрээр шууд эфирийн үеэр контент бүтээгч Николас “Jynxzi” Стюарт руу утасдаж, тус тэмцээнд 100 блогер ба стример оролцож, мөнгөн шагналын төлөө өрсөлдөнө гэж мэдэгдсэн байна.

IShowSpeed тэмцээнийг “ирэх хэдэн долоо хоногийн дотор” зохион байгуулна гэж хэлсэн ч, одоогоор тодорхой огноо болон форматыг зарлаагүй байна.

Сануулахад, өнгөрсөн 3-р сард IShowSpeed Монголд зочилж, The MongolZ багийн гарын үсэгтэй хөлбөмбөгийн цамц бэлгэнд авсан билээ.

You may also like

Leave a Comment