Инсайдер Prince of Persia: The Sands of Time Remake-ийн гарах товыг тодорхой нэрлэж, TGA 2025-д танилцуулна гэж таамаглав

by Саруул Батболд
0 comments

Нэрт инсайдер Том Хендерсон Prince of Persia: The Sands of Time Remake тоглоомын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн задалж байна. Өнгөрсөн долоо хоногт тэрээр 2020 онд анх зарлагдсан энэхүү адал явдалт тоглоомын шинэчилсэн хувилбар 2026 оны нэгдүгээр сарын дундуур гарна гэж мэдээлж байсан бол одоо тодорхой огноог тодруулжээ.

Insider Gaming подкаст-д инсайдер Prince of Persia: The Sands of Time Remake-ийг 2026 оны нэгдүгээр сарын 16-нд гарах төлөвтэй байна гэж мэдэгдсэн. Тэрээр мөн Ubisoft компани энэ тоглоомын гарах огноог тухайн жилийн хамгийн том тоглоомын шоу болох The Game Awards 2025 дээр зарлана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хендерсоны хэлснээр, The Game Awards энэ зорилгод төгс тохирно. Хэрэв тэд энэ үйл явдлыг алгасаж, өөрсдийн зарлалаа бусад томоохон мэдэгдлүүдийн дунд “алдахыг” хүсэхгүй л бол шүү дээ.

Гэсэн хэдий ч өөр нэг инсайдер болох NateTheHate энэ мэдээллийн үнэн зэрэгт эргэлзэж байна. Тэрээр ремейкийг ёслолын үеэр үзүүлэхгүй гэж үзэж байгаа ч, өмнө нь Ubisoft ирэх зарлалын талаарх постерыг нийтэлж, дараа нь өөрийн сошиал сувгуудаас устгаж байсан. Шинэчилсэн хувилбарыг нэмэлт зарлал, томоохон сурталчилгааны кампанит ажилгүйгээр гаргаж болзошгүй гэсэн таамаглал бий. Үүнтэй төстэй арга хэмжээг Bethesda дөрөвдүгээр сард The Elder Scrolls IV Oblivion Remastered-ийг гэнэт гаргах үедээ хэрэглэж байсан. Гэсэн хэдий ч Ubisoft өмнө нь ийм арга барилыг ашиглаж байгаагүй тул Хендерсоны таамаглал хамгийн бодитой харагдаж байна.

The Game Awards Европын цагаар арванхоёрдугаар сарын 12-ны өглөө эрт эхэлнэ. Тиймээс хэний мэдээлэл илүү үнэн болох нь тун удахгүй тодорхой болох юм.

Уг алдартай тоглоомыг шинэчлэх ажил дээрх Ubisoft-ийн Энэтхэгийн салбар нь ажлаа бараг бүтэлгүйтүүлсний дараа, ремейкийг бүтээх ажлыг Ubisoft Montréal студид шилжүүлсэн. Өмнөх хувилбар нь амжилтад хүрэх ямар ч боломж олгоогүй тул баг төслийг бүрэн шинэчлэх шаардлагатай болсон. Анхны трейлер нь хэтэрхий сул байсан тул бүгд шүүмжилж, улмаар албан ёсны сувгуудаас устгагдсан билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй