Илона Маскийн xAI компани тоглоом хөгжүүлэлтэд зориулсан Grok сургалт эхлүүллээ

by Саруул Батболд
0 comments

Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани хиймэл оюун ухаан (ХОУ)-ын чадавхыг нэмэгдүүлэхийн тулд шинэ ажилтнуудыг элсүүлж эхэллээ гэж Techspot мэдээлэв.

Шинэ ажилтнуудын гол зорилго нь чат-бот Grok 4-т видео тоглоомын дөрвөн төрлийн механикийг тайлбарлан заах бөгөөд ингэснээр ХОУ-г тоглоом бүтээх чадвартай болгох юм.

Шинэ ажилтнуудын цалин ба шаардлага

xAI шинэ ажилтнуудадаа цагийн 45–100 ам.долларын хөлс санал болгож байна. Цалингийн хэмжээ нь ажилтны ур чадвар, туршлагаас шалтгаалах аж. Нэр дэвшигчид тоглоомын салбартай холбоотой байх шаардлагатай — хөгжүүлэлт, туршилт эсвэл бүтээгдэхүүн бүтээх чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Grok ба xAI-ийн тоглоомын ирээдүй

Grok хиймэл оюун ухааны системийг 2023 оны 11-р сард анх танилцуулсан бөгөөд 2024 оны 3-р сард нээлттэй эхийн код болгосон. Одоогоор суурь хувилбар нь SuperGrok нэртэй захиалгын үйлчилгээний хүрээнд ашиглах боломжтой — сарын 30 доллар эсвэл жилийн 300 долларын үнэтэй.

xAI компанийн мэдээлснээр, Grok-ийн тусламжтайгаар бүтээгдэх анхны видео тоглоомыг 2026 онд гаргахаар төлөвлөж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй