Хятадын трейдэр Steam-ийн дүрмийг зөрчсөнөөс болж сая ам.долларын үнэлгээтэй инвентариа алдлаа

by Саруул Батболд
0 comments

X аккаунт @olafkswg-ийн мэдээлснээр, нэгэн хятад трейдэр өөрийн Steam профайлын эрхээ хасуулж, сая гаруй ам.долларын үнэлгээтэй байсан инвентариасаа салжээ.

Түүний цуглуулгад Titan Esports, iBUYPOWER Esports багийн IEM Katowice 2024 тэмцээний ховор наалт, олон төрлийн тоглоомын эд зүйлс болон кейсүүд багтсан байв.

Valve компанийн мэдээлснээр, эрх хаагдсан шалтгаан нь Steam-ийн хэрэглэгчийн гэрээг зөрчсөн явдал бөгөөд дараах зүйлсийг хориглодог:

  • Хулгайлсан банкны картыг ашиглах
  • Хууль бус тоглоомын эд зүйлс худалдаалах, түгээх
  • Бусдын аккаунтад зөвшөөрөлгүй нэвтрэх
  • Хакердсан профайлаас ашиг хүртэх

You may also like

Leave a Comment