Хятадын нэр хүндтэй Dota 2-ийн мэргэжлийн дасгалжуулагч Жан “LaNm” Жичэн хөрөнгө оруулагч Ян Ицин-тэй хамтран цахим спортын залуусын хөгжлийг дэмжих томоохон төслийг Хятадад хэрэгжүүлж эхэллээ.
Dota 2-ийн гурван түвшний баг байгуулна
Төслийн хүрээнд гурван тусдаа баг байгуулагдах бөгөөд тоглогчдыг нас, чадвараар нь ангилж, шат дараалсан өсөлтийн систем бий болгох зорилготой. Үүнд:
- Rising Sun Team – 16–24 насныханд зориулсан үндсэн бүрэлдэхүүн, олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэгдэнэ.
- Chaoyang Team – 20 хүртэлх насны тоглогчдод зориулсан академик баг. Идэвхтэй сурч буй залуусыг мэргэжлийн түвшинд хүргэх шат.
- Chenxi Team – 18 хүртэлх насны сурагчдаас авьяастнуудыг илрүүлэн хөгжүүлэх залгамж баг.
Сахилга бат, шударга байдал нэн тэргүүнд
Шинэ тоглогчдыг сонгох шалгуур маш нарийн бөгөөд:
- Хуурамч тоглолтод холбогдож байгаагүй байх
- Сахилга баттай байж, мэргэжлийн стандарт хангасан байх шаардлагатай.
Насанд хүрсэн тоглогчдод мэргэжлийн гэрээ санал болгоно, энэ нь залуу тоглогчдод өсөж хөгжих тодорхой зорилго, урам зориг болж өгнө.
Ирээдүйн оддыг бэлдэх стратеги
Энэхүү санаачилга нь Хятадын цахим спортын ирээдүйд хөрөнгө оруулж буй тод жишээ юм. Жан “LaNm” өмнө нь олон улсын тэмцээнүүдэд баг удирдан амжилттай оролцож байсан туршлагатай бөгөөд одоо тэрээр ирээдүйн Dota 2 оддыг өсгөхөд төвлөрч байна.