Зургаан жилийн турш хүлээгдсэн Hollow Knight: Silksong тоглоом шинэчлэлт хүлээн авснаар геймерүүдийн анхаарлыг дахин татлаа. Steam дээрх сүүлчийн шинэчлэл нь тоглоомын албан ёсны худалдаанд гарах бэлтгэл эхэлснийг илтгэж байна. Үүнтэй зэрэгцэн фэнүүдийн дунд Summer Game Fest 2025 арга хэмжээнд шууд гаргалт (shadow drop) хийнэ гэсэн хүлээлт улам хүчтэй өрнөж байна.
Steam дээр шинэ “depot” илэрлээ
2025 оны 6 дугаар сарын 3-нд Steam платформ дээр “Store or CD key” гэсэн төрөлтэй шинэ “depot” нэмэгдсэн нь Silksong төд удалгүй худалдаанд гарах болсны дохио хэмээн олон хүн үзэж байна. Энэ нь гэнэт, урьдчилсан зарлалгүйгээр шууд гаргах төлөвлөгөө байж магадгүйг илтгэжээ.
Фэнүүдийн сэтгэл хөдлөл оргилдоо хүрэв
Reddit-ийн хэрэглэгч appleappleappleman шоун удирдагч Жефф Килид хандан:
“GEOFF. GEOFF, ЧИ SHADOW DROP ХИЙХ ҮҮ? GEOFFREY, СОНСОЖ БАЙГААРАЙ”
гэж хошигнон бичжээ. Харин LittleGoblinBoy гэдэг хэрэглэгч хүлээлтийн хугацаа удаан байсан тухайгаа:
“Эцэст нь тоглоом гарахад надад бага зэрэг гуниг төрнө. Энэ хүлээлт надад маш дотно, танил зүйл болсон. Одоо үүнтэй салах ёс хийх цаг ирлээ” гэжээ.
Хүлээлт төгсгөлдөө ойртож байна
Silksong-ийг хэзээ гарах талаар олон жил онилсон фэнүүд одоо “эндгэймд орж байна” гэж бичицгээж байна. Энэ бол зөвхөн шинэ тоглоом гарах тухай биш, харин нэгэн үеийн тоглогчдын дурсамж, хүсэл мөрөөдлийн биелэл ч мөн юм.
1 comment
Эцэст нь, Hollow Knight-ийн тухай зарим мэдээ: Silksong! Steam дээрх шинэ шинэчлэлтийг хурдан гаргах ирээдүйтэй сонсогдож байна