HLTV нь Community Awards 2025-ын нэр дэвшигчдийг танилцууллаа, бөгөөд энэ шагналын ялагчдыг зөвхөн хэрэглэгчид санал өгч тодруулдаг. Энэ жил Талант, Тэмцээн, Контент Бүтээгч, Стриймер, Арьс (Скин) оны шагнал гэсэн таван ангиллаар шагналыг гардуулна.
Санал хураалт 12-р сарын 16-нд эхлэх бөгөөд хоёр үе шаттайгаар явагдана.
- Эхний шат: 12-р сарын 23 хүртэл үргэлжилж, нэр дэвшигчдийн жагсаалтыг 10-аас 3 болгож бууруулна.
- Сүүлийн шат: 12-р сарын 24-нөөс 31-ний хооронд үргэлжилж, ялагчдыг тодруулна.
- Оролцох нөхцөл: Зөвхөн мэдэгдэл нийтлэгдэхээс өмнө бүртгүүлсэн HLTV хаягтай хэрэглэгчид л санал өгөх боломжтой.
Ялагчдыг 1-р сарын 10-нд Белград хотод болох HLTV Awards ёслолын үеэр зарлах юм.\
Оны Талант (Talent of the Year)
Энэ ангиллын шилдгүүдийг S-түвшний (S-tier) тэмцээнд ажилласан долоо хоногийн тоогоор тодорхойлсон. Өндөр онооны улмаас Machine, SPUNJ, Freya, launders, Scrawny, YNk, Banks зэрэг нийт 12 хүн нэр дэвшжээ.
- Нэр дэвшигчид: Banks, Freya, Harry, Hugo, launders, Machine, Mauisnake, Pimp, Scrawny, SPUNJ, Stunna, YNk.

Оны Тэмцээн (Event of the Year)
Зөвхөн үзэгчтэйгээр зохиогдсон офлайн S-түвшний тэмцээнүүд эцсийн жагсаалтад багтсан. Үүнд IEM Katowice 2025, BLAST Austin Major, PGL Cluj-Napoca, StarLadder Major Budapest зэрэг гол тэмцээнүүд багтсан болно.
- Нэр дэвшигчид: IEM Katowice 2025, PGL Cluj-Napoca 2025, PGL Astana 2025, BLAST.TV Austin Major 2025, IEM Cologne 2025, FISSURE PLAYGROUND #2, BLAST RIVALS 2025 SEASON 2, STARLADDER BUDAPEST MAJOR 2025.

Оны Контент Бүтээгч (Creator of the Year)
Stream Hatchet-ийн мэдээллээр, тухайн оны шилдэг 10 зохиогчийг үзэлт, үзсэн цаг, оролцоо зэрэг үзүүлэлтээр тодорхойлсон. Жагсаалтад CS2-т голчлон анхаардаг 3kliksphilip, NadeKing, Anomaly, Virre CS2, Sparkles нар багтжээ.
- Нэр дэвшигчид: 3kliksphilip, Anomaly, BYSTAXX, CACHORRO1337, DIMA_AMBOTS, MURZOFIX, NadeKing, SHOKE, SPARKLES, VIRRE.

Оны Стриймер (Streamer of the Year)
Стриймерүүдэд ч мөн адил аргачлалыг хэрэглэсэн. Нэр дэвшигчдийн дунд Evelone192, gAuLeS, fl0m, izak, imoRR, jL, ohnePixel нарын томоохон нэрс байна.
- Нэр дэвшигчид: EVELONE, fl0m, FORG1, gAuLeS, imoRR, IZAKOOOD, jL, KRL, ohnePixel, STROGO.

Оны Арьс (Скин) (Skin of the Year)
Энэ нь хамгийн шинэ ангилал юм. 2025 онд тоглоомонд нэмэгдсэн 41 скинээс HLTV дотоод санал хураалтаар шилдэг 10-ыг сонгосон. AWP | Ice Coaled, AWP | Printstream, MAC-10 | Cat Fight, FAMAS | Bad Trip, M4A4 | Full Throttle зэрэг нь нэр дэвшигчдийн дунд байна.
- Нэр дэвшигчид: AWP | Ice Coaled, AWP | Printstream, FAMAS | Bad Trip, GLOCK-18 | SHIKIJOU, M4A1-S | LIQUIDATION, M4A4 | Full Throttle, MAC-10 | Cat Fight, MAC-10 | DEARLMENT, MP9 | SMOKING KILLS, UMP-45 | LATE NIGHT TRANSIT.

2 comments
Энэ жил хэн түрүүлэх бол гэж маш их сонирхолтой байна
Монголоос олон хүн дэмжлэг үзүүлбэл гоё шүү