HLTV 2025 оны багуудын сүүлчийн чансааг танилцууллаа

by Саруул Батболд
2 comments

2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр HLTV портал энэ оны багуудын хамгийн сүүлчийн чансааг шинэчлэн гаргалаа. Team Vitality баг чансааг тэргүүлснээр 2025 оныг дэлхийн номер нэг баг гэх статустай дуусгаж байна.

Чансааны эхний найман байранд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд шилдэг гурван багт Team Vitality, FURIA Esports, Team Falcons нар багтжээ.

HLTV 2025 оны сүүлчийн чансаа (Топ 10):

  1. Vitality (954 оноо)
  2. FURIA (811 оноо)
  3. Falcons (588 оноо)
  4. MOUZ (477 оноо)
  5. FaZe (382 оноо)
  6. The MongolZ (353 оноо)
  7. Natus Vincere (347 оноо)
  8. Spirit (327 оноо)
  9. G2 (202 оноо)
  10. Aurora (175 оноо)
HLTV

The MongolZ багийн амжилт: 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр тоглодог Монголын The MongolZ баг дэлхийн чансааны 6 дугаар байрт бичигдсэн хэвээр үлдлээ. Тэд өмнөх шинэчлэлээр 7 дугаар байрнаас ахиж 6-д орж ирсэн билээ.

HLTV-ийн чансаа нь кибер спортчдын мэргэжлийн түвшний амжилт, хувийн тоглолтын үзүүлэлт болон тэмцээнд үзүүлсэн үр дүнд үндэслэдэг хамгийн нэр хүндтэй үзүүлэлт юм.

You may also like

2 comments

Сарантуяа 12 сар 30, 2025 - 14:57

Энэ жилийн чансаа үнэхээр сонирхолтой гарчээ, зарим байрлал гайхшрууллаа

Reply
Баярсайхан 12 сар 30, 2025 - 15:08

Зарим баг илүү өндөрт байх ёстой байсан юм шиг санагдлаа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй