Өмнөд Солонгосын Gen.G баг League of Legends тоглоомын Mid-Season Invitational (MSI) 2025 тэмцээнд түрүүллээ.
BO5 форматаар явагдсан их финалын тоглолтод Gen.G баг өөрийн эх орныхоо T1 багийг 3:2 харьцаатай хожиж, ялалт байгуулсан. Финалын шилдэг тоглогчоор (MVP) багийн тоглогч Жонг “Chovy” Жи Хун шалгарлаа.
Gen.G баг түрүүлснийхээ шагнал болгож 500 мянган ам.доллар болон багийн түүхэн дэх хоёр дахь MSI цол-ыг хүртэв. Мөн тэд Worlds 2025 тэмцээний оролцох эрхийг авлаа.
Харин T1 баг хоёрдугаар байрт шалгарч, 300 мянган ам.долларын шагнал хүртсэн.
League of Legends-ийн дараагийн олон улсын тэмцээн болох Esports World Cup 2025 нь 7-р сарын 16–20-ны хооронд зохион байгуулагдана.
MSI 2025 нь 6-р сарын 27–7-р сарын 13-нд Канадын Ванкувер хотын Pacific Coliseum ордонд болсон бөгөөд нийт 2 сая ам.долларын шагналын сантай байв. Ялагч баг Worlds 2025 тэмцээнд шууд оролцох эрхтэй.
2 comments
Гайхалтай цуврал! Gen.G жинхэнэ зан чанарыг харуулсан
Тэд одоо давамгайлж байна