Геймер Дэлхийд Анх Удгаараа Антарктид Бүсэд Diablo 2 Тогложээ

by Саруул Батболд
0 comments

Updawg нэрээр Reddit хэрэглэгч дэлхийд анх удаа Антарктидын нутаг дэвсгэрт алдарт Diablo 2 тоглоомыг тоглосон хэмээн мэдэгджээ.

Тэрээр үүний нотолгоо болгож, Nintendo 3DS-ийг санагдуулам загвар бүхий AYN Thor зөөврийн Android тоглоомын консол дээр асаасан тоглоомын зургийг нийтэлсэн байна. Зургийг харахад, тус төхөөрөмж нь бүс нутгийн онцлог болох Цельсийн хасах 30 хэм орчим температурт ч ажиллаж байжээ.

Ийм үзэсгэлэнтэй, амьдрахад тохиромжгүй газар үнэхээр өвөрмөц зүйл хийхийг хүссэн” хэмээн геймер өөрийн амжилтаа тайлбарлажээ.

Постны сэтгэгдлүүдэд олон хэрэглэгч энэхүү амжилтын давтагдашгүй байдалд эргэлзэж, тоглоом гарсан цагаас хойш 25 жилийн хугацаанд Антарктид дахь станцуудад ажилладаг эрдэмтэд үүнийг аль хэдийн асааж үзсэн байх ёстой хэмээн тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч, Updawg нь 2025 оны наймдугаар сард гарсан AYN Thor зөөврийн консол дээр үүнийг хийсэн анхны хүн болох нэрийг авах боломжтой юм.

Diablo II нь Action RPG төрлийн компьютер тоглоом бөгөөд Америкийн Blizzard North компаниар бүтээгдэж, 2000 онд Blizzard Entertainment-аас Windows болон Mac OS-д зориулан гаргасан юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй