G.E.M. Worlds 2025-ийн албан ёсны гимн дуулна

by Саруул Батболд
0 comments

Riot Games энэ жилийн League of Legends Worlds 2025-ийн грандын нээлтийн ёслолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Азид алдартай дуучин G.E.M. аваргын гимнийг дуулах бөгөөд дууны нэр болон дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй байна. Түүний шинэ бүтээл 2025 оны аравдугаар сард гарахаар төлөвлөгджээ. Мөн нээлтийн тайзан дээр Anyma, TEYA болон Chrissy Costanza нар тоглолтоо үзүүлнэ.

Аваргын цом Summoner’s Cup уламжлалт хэлбэрээ хадгалсан ч орчин үеийн шинэчлэлттэй болсон байна. Шинэ хувилбар нь өмнөх Tiffany & Co. бүтээлээс даруй хоёр дахин хөнгөн болж, дээр нь бүх өмнөх 14 аваргын нэрийг сийлжээ.

Worlds 2025 хуваарь

  • 2025 оны аравдугаар сарын 14-нөөс арваннэгдүгээр сарын 9 хүртэл
  • Хятад улсын Чэндү, Шанхай, Бээжин хотуудад
  • Призын сан: 5 сая ам.доллар

You may also like

Leave a Comment