FURIA эмэгтэй баг CS2-ийн ESL Impact League Season 7-ийн аварга боллоо

by Саруул Батболд
2 comments

Бразилын FURIA Esports эмэгтэй баг Counter-Strike 2-ийн ESL Impact League Season 7 тэмцээнд аваргаллаа. Тус тэмцээн АНУ-ын Даллас хотод тавдугаар сарын 22-25-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт 8 баг $123,000 ам.долларын шагналын сантай өрсөлдсөн юм.

Хүчтэй өрсөлдөгчийг хожиж түрүүлэв

Финалын шатанд FURIA Esports баг Supernova Comets-ийг 2:1 харьцаатайгаар буулган авч, аваргын цом өргөв. Анхаарал татах нэг зүйл нь Supernova баг энэ тэмцээний турш зөвхөн FURIA-гийн эсрэг л хожигдсон бөгөөд бусад бүх тоглолтод ялалт байгуулсан юм.

FURIA багийн энэхүү амжилт нь тэдний эмэгтэй багийн сценд эзэлж буй байр суурийг улам бататгаж, олон улсын тэмцээнүүдэд тэргүүлэх хүч гэдгийг дахин нотолж байна.

2 comments

Шибан 5 сар 28, 2025 - 12:07 pm

FURIA үнэхээр мундаг байлаа! Эмэгтэй багууд ингэж амжилт гаргаж байгаад баяртай байна

Reply
Ширеки 5 сар 28, 2025 - 1:07 pm

Энэ бол зөвхөн ялалт биш, урам зориг өгсөн мөч байлаа. Баяр хүргэе охидоо!

Reply

Leave a Comment