37
Epic Games алдарт Fortnite тоглоомд шинэ туршилтын горим болох Delulu-г танилцууллаа. Энэ горимын хамгийн онцлог нь — тоглолтын үеэр бүх тоглогчид хоорондоо ойрын зайн дууны чатаар ярилцах боломжтой болох юм.
Delulu горимын онцлогууд
- 80 тоглогчийн “battle royale” формат
- Батлан хамгаалах барилга барих боломжгүй
- Ойрын зайн войс-чатын тусламжтай түр холбоо үүсгэж болно
- Эцэст нь зөвхөн нэг тоглогч ялна
Delulu горим зөвхөн амралтын өдрүүдэд идэвхтэй байна. Эхний туршилтын тоглолтуудыг 9-р сарын 18-наас сонгогдсон тоглогчид тоглох бол, маргааш нь бүх хэрэглэгчдэд нээлттэй болох аж.