Epic Games албан ёсоор Quentin Tarantino-гийн алдарт Kill Bill дилоги дээр суурилсан Fortnite-ийн шинэ хамтын ажиллагааг зарлалаа. Энэхүү эвент нь Battle Royale-ийн 7-р бүлэгтэй хамт 11-р сарын 30-нд эхэлнэ.
Хамтын ажиллагааны гол онцлог нь киноны анхных нь хувилбар дээр байсан ч дэлгэцнээ хараахан гарч амжаагүй Yuki’s Revenge гэж нэрлэгдсэн нэмэлт түүхийг ашигласан явдал юм. Уг түүх нь Gogo Yubari-гийн эгч АНУ-д ирж, Beatrix Kiddo-гоос өшөө авахын тухай өгүүлэх байсан гэж үздэг.
Epic Games-ийн нийтэлсэн тизерт Bride болон түүний шинэ ангууч Yuki хоёрыг зэрэг дүрсэлсэн байна.
Fortnite өмнө нь олон алдартай кино болон франчайзуудтай хамтарч байсан бөгөөд энэхүү эвент нь тэр уламжлалыг үргэлжлүүлж байна.