Формула-1-ийн шинэ улиралд зориулсан 60 секундын «It’s All to Drive For» нэртэй богино хэмжээний видеонд одоогийн гарааны бүх 22 нисгэгч оролцсон байна.
Уг сурталчилгааны гол дүрд нисгэгч Льюис Хэмилтоны продюсерлосон, Брэд Питтийн тоглосон «F1» киноны од Демсон Идрис тогложээ. Тэрээр видеоны эхэнд “Чи Формула-1-ийг мэднэ гэж бодож байна уу? Дахиад нэг бодоод үз” хэмээх өдөөн хатгасан асуултаар эхлүүлдэг. Үүний дараа өнгөрсөн жилийн аварга Ландо Норрис “Бүх зүйл өөрчлөгдөж байна” гэж хэлэх бөгөөд дэлгэцнээ Макс Ферстаппен, Шарль Леклер, Льюис Хэмилтон нараас эхлээд Кими Антонелли, Оливер Берман, Арвид Линдблад, Исак Хаджар зэрэг шинэ залуу нисгэгчид гарч ирнэ.
2026 оны улирлын онцлох үйл явдлууд
Энэхүү сурталчилгааг 2026 оны 3-р сарын 6-нд Мельбурн хотноо эхлэх шинэ улирлаас яг хоёр долоо хоногийн өмнө гаргаж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 2026 оны улирал нь сүүлийн 15–20 жилийн хугацаан дахь хамгийн их өөрчлөлт шинэчлэлттэй улирал болно гэж хүлээгдэж байна:
- Шинэ машинууд: Автомашины бүтэц болон аэродинамикийн шинэ шийдлүүд.
- Шинэ хөдөлгүүр: Хөдөлгүүрийн хүчин чадлын шинэчилсэн журам.
- Шинэ баг: Cadillac F1 Team-ийн албан ёсны дебют.
Формула-1 нь зөвхөн техникийн спорт байхаа больж, дэлхий нийтийн лайфстайл брэнд, сая сая хүний үздэг “цуврал кино” болон хувирсаар байна. Нисгэгчид нь одууд болж, улирал бүр нь шинэ шоу шиг хүлээлт үүсгэдэг болжээ. Холливудын од Демсон Идрисийг бодит нисгэгчидтэй хамт видеонд оруулсан нь илүү өргөн, залуу бөгөөд кино урлаг сонирхогч үзэгчдийг татах гэсэн маркетингийн томоохон алхам юм.