FlameZ: “The Mongolz багтай хийсэн тулаан амаргүй байсан”

by Саруул Батболд
0 comments

CS2-ийн IEM Dallas 2025 тэмцээний шөвгийн наймын тоглолтын дараа Team Vitality багийн тамирчин Шахар “flameZ” Шушан өрсөлдөгч The Mongolz багийн эсрэг ялалт байгуулсан тухайгаа сэтгэгдэл хуваалцлаа.

“The Mongolz-тай хийх тулаан маш хүнд байсан”

Манай найзууд The Mongolz-тай хийсэн тоглолт 2:1-ээр дууслаа. GG WP. Далласт хагас шигшээд шалгарлаа. Маш ширүүн тулаан байлаа, бид ялж чадсандаа баяртай байна”, хэмээн тэрээр “X” (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээнд бичжээ.

Vitality хагас шигшээд шалгарлаа

Team Vitality баг групп A-ийн шийдвэрлэх тоглолтод The Mongolz-ийг 2:1 харьцаагаар буулган авч, IEM Dallas 2025 тэмцээний хагас шигшээ шатанд шалгарсан юм.

Тоглолтын явц дараах байдалтай өрнөв:

  • Inferno — 13:10 (Vitality-ийн ялалт)
  • Nuke — 7:13 (The Mongolz-ийн ялалт)
  • Mirage — 13:11 (Vitality-ийн ялалт)

IEM Dallas 2025 үргэлжилж байна

CS2-ийн дэлхийн хэмжээний тэмцээн болох IEM Dallas 2025 нь тавдугаар сарын 19-25-ны хооронд АНУ-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 300,000 ам.долларын шагналын сантай. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байна.

You may also like

Leave a Comment