FISSURE Universe: Dota 2-ын 250,000 ам.долларын онлайн тэмцээнд 10 баг өрсөлдөнө

by Саруул Батболд
0 comments

Dota 2 тоглоомын FISSURE Universe: Episode 5 нэртэй онлайн тэмцээн ирэх долдугаар сарын 1-нд эхэлнэ. Энэхүү тэмцээн нь 250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн түвшний багууд оролцохоор бэлтгэж байна.

Энэ удаа 10 баг оролцох бөгөөд нэр дэвшсэн багуудын дунд PARIVISION, Team Liquid, Aurora Gaming болон Team Yandex зэрэг хүчтэй бүрэлдэхүүнүүд багтжээ. Аварга баг нийт шагналын тал буюу 125,000 ам.долларыг хүртэх юм.

Тэмцээн хоёр шаттай явагдана. Эхний шат буюу группийн шат нь 7-р сарын 1-2-нд явагдах ба багуудыг хоёр группт хувааж, bo2 (best of 2) форматаар тоглуулна. Группийн тэргүүлэгч багууд шууд дээд шатны хасагдах шатанд, харин хоёр болон гуравдугаар байр эзэлсэн багууд доод шатанд орно.

Плэй-офф шат 7-р сарын 3-4-нд болох ба шилдэг зургаан баг double-elimination буюу давхар хасагдах форматаар тоглоно. Финалын тоглолт best of 5, бусад тоглолт best of 3 форматаар явагдах хуваарьтай.

You may also like

Leave a Comment