ФИФА шинэ тоглоом FIFA Heroes-ийг танилцууллаа

by Саруул Батболд
0 comments

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) Solace компанитай хамтран шинэ тоглоом болох FIFA Heroes-ийг анонс хийлээ. Энэхүү төсөл нь FIFAe санаачилгын хүрээнд хөлбөмбөгийн цахим экосистемийг бүрдүүлэх зорилготой.

FIFA Heroes гэж юу вэ?

FIFA Heroes нь таван хүнтэй багийн аркад хөлбөмбөгийн симулятор бөгөөд тоглогчид домогт хөлбөмбөгчид, ДАШТ-ий талысманууд болон поп соёлын төлөөллүүдээс бүрдсэн багийг цуглуулах боломжтой. Тоглоомд мөн 2026 оны ДАШТ-д зориулагдсан тусгай эвент болно.

Онцлог

  • Динамик тоглолтууд – хүчтэй мөргөлдөөн, хурц эффектүүдтэй
  • PvP горим – найзуудтайгаа тоглох боломжтой
  • PvE карьерын горим – сорилтын цувралуудтай

Хөгжүүлэгч ба гарах огноо

Тоглоомыг ENVER студи бүтээж байна. Тус студи нь MotoX болон Scary Baboon тоглоомуудаараа танигдсан.

FIFA Heroes нь 2026 онд PC, PlayStation, Xbox, Nintendo Switch болон мобайл төхөөрөмжүүдэд гарахаар төлөвлөгдсөн байна.

You may also like

Leave a Comment