Америкийн “FaZe Esports” болон Саудын Арабын “Riyadh Esports” (Falcons) байгууллагууд хамтран FaZe Falcons нэртэй Call of Duty-ийн шинэ баг бүрдүүлснээ албан ёсоор зарлалаа. Энэхүү багт FaZe-ийн академик түвшний “STALLions” багийн тоглогчид болон Саудын Арабын хоёр тамирчин нэгджээ.
“FaZe Esports”-ийн эзэмшигч ZooMaa энэхүү хамтын ажиллагааг “Challengers-ийн түүхэн дэх хамгийн том нэгдэл” хэмээн тодорхойлсон байна. Хойд Америк болон Саудын Арабын холимог бүрэлдэхүүн нь бүс нутгийн өрсөлдөөнийг шинэ шатанд гаргаж, нөөц бололцоогоо хамтран ашиглах давуу талтай юм.
Багийн бүрэлдэхүүн:
- GntL — Саудын Арави
- KnoX — Саудын Арави
- PaulEhx — АНУ
- Swooty — АНУ
Тэмцээний хуваарь: Багийн дебют тоглолт 2026 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-ний хооронд болох Challengers Elite Season 2 (Хойд Америк) тэмцээний сонгон шалгаруулалтаар эхэлнэ. Энэхүү академик түвшний тэмцээн нь Call of Duty League (CDL)-д орох тоглогчдыг бэлтгэдэг гол талбар юм.