Esports World Cup (EWC) 2026 тэмцээнд багтах анхны 20 тоглоомын нэрийг зохион байгуулагчид албан ёсоор зарлалаа. Энэхүү мэдээлэл Esports World Cup-ын албан ёсны нийгмийн сүлжээ хуудсуудаар нийтлэгдсэн байна.
EWC 2026-д багтах тоглоомууд
Бүх 20 тоглоом өмнөх жил болсон Esports World Cup 2025-т оролцсон байсан бөгөөд дараа нь дөрвөн шинэ тоглоом нэмэгдэх юм.
Тэмцээнд дараах тоглоомууд орно:
- Apex Legends
- Call of Duty: Black Ops 7
- Call of Duty: Warzone
- Chess
- Counter-Strike 2
- Crossfire
- Dota 2
- EA Sports FC 26
- Fatal Fury: City of the Wolves
- Free Fire
- Honor of Kings
- League of Legends
- Mobile Legends: Bang Bang
- Overwatch 2
- PUBG: Battlegrounds
- PUBG Mobile
- Rainbow Six Siege X
- Street Fighter 6
- Teamfight Tactics
- VALORANT
Esports World Cup-ийн тухай
Esports World Cup 2026 бол 2024 онд Gamers8 тэмцээний залгамж халаа болгон эхэлсэн дэлхийн хэмжээний гурав дахь улирал юм. 2024 онд тэмцээний нийт шагналын сан $60 сая байсан бол 2025 онд $70 сая хүртэл нэмэгдсэн.
Тэмцээний гурав дахь улиралд илүү олон төрлийн тоглоом, өргөн хүрээтэй олон улсын оролцогчид оролцох төлөвтэй байна.