Epic Games компани ирэх жил нийт 2.5 сая ам.долларын шагналын сантай “Reload Elite” цуврал тэмцээн зохион байгуулахаа зарлалаа. Энэхүү өргөн хүрээний тэмцээн нь Esports World Cup (EWC) 2026-ийн үеэр болох томоохон хэмжээний тэмцээнээр өндөрлөх юм.
Тэмцээний формат
Зөвхөн “Reload” горимд явагдах энэхүү тэмцээнд 40 тоглогч нэгэн зэрэг тулалдах бөгөөд багийн дор хаяж нэг гишүүн амьд байх хугацаанд бусад гишүүд нь дахин төрж (respawn) тоглолтыг үргэлжлүүлэх боломжтойгоороо онцлог юм.
Сонгон шалгаруулалт
Reload Elite Series нь 1-р сараас 6-р сар хүртэл үргэлжлэх дөрвөн шатны сонгон шалгаруулах тэмцээнээс бүрдэнэ. Нээлттэй шалгаруулалтаас бүс нутаг бүрт дараах тооны дуэт (хоёр хүний) багууд Play-In шатанд шалгарна:
- EU (Европ): Шилдэг 2000 дуэт
- NAC (Хойд Америк – Төв): Шилдэг 1000 дуэт
- OCE, ASIA, ME, BR, NAW: Шилдэг 500 дуэт
Play-In шатанд багууд хоёр үе шаттай 24 тоглолт хийж, шилдэг 80 дуэт дараагийн шатанд үлдэнэ. Тэндээс хэсэгт хуваагдан тоглож, шилдэг багууд бүс нутгийн финалд өрсөлдөнө.
Шигшээ тэмцээн
Бүс нутаг бүрийн финалд шалгарсан шилдэг 20 дуэт баг найман тоглолт хийж, EWC 2026-ийн хүрээнд зохион байгуулагдах 1 сая ам.долларын шагналын сантай “Reload Elite Series Championship”-д оролцох эрхээ авах юм.
Тэмдэглэл: Энэхүү тэмцээн нь Epic Games болон Esports World Cup Foundation-ий хамтын ажиллагааны нэг хэсэг бөгөөд Fortnite-аас гадна Rocket League тоглоом EWC 2026-ийн албан ёсны төрөлд багтжээ.