Esports World Cup 2026: Тэмцээний нэгдсэн хуваарь гарлаа

by Саруул Батболд
2 comments

EWC Foundation-аас Esports World Cup 2026 наадмын албан ёсны хуваарийг танилцууллаа. Тэмцээн нийт 24 төрлөөр Саудын Арабын Эр-Рияд хотноо 7 дугаар сарын 6-наас 8 дугаар сарын 23-ны хооронд долоон долоо хоногийн турш зохион байгуулагдана.

Наадмын эхний долоо хоногт буюу 7 дугаар сарын 6-наас 12-ны хооронд Dota 2, Valorant, Apex Legends болон Fatal Fury: City of the Wolves төрлүүд эхлэхээр товлогджээ. Үүнээс Dota 2 тэмцээн нь хоёр долоо хоног дамнан 7 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм. Хоёрдугаар долоо хоногт буюу 7 дугаар сарын 13-наас 19-ний хооронд League of Legends, Free Fire болон Mobile Legends: Bang Bang (MLBB)-ийн эмэгтэйчүүдийн тэмцээнүүд явагдана. Гуравдугаар долоо хоногт буюу 7 дугаар сарын 20-ноос 26-ны хооронд EA SPORTS FC 26, PUBG болон Teamfight Tactics-ийн аваргууд тодорно.

EWC

Тэмцээний дунд үед буюу дөрөвдүгээр долоо хоногт (7 дугаар сарын 27 – 8 дугаар сарын 2) Overwatch 2, CoD: Warzone, MLBB болон Street Fighter 6 төрлүүд үргэлжлэх хуваарьтай байна. Харин тавдугаар долоо хоногт буюу 8 дугаар сарын 3-наас 9-ний хооронд Call of Duty: Black Ops 7, Honor of Kings, Tekken 8 болон PUBG Mobile төрлүүд гараанаас гарна. Зургаадугаар долоо хоногт буюу 8 дугаар сарын 10-наас 16-ны хооронд Rocket League, Шаттар (Chess) болон Rainbow Six Siege тэмцээнүүд зохион байгуулагдах бол PUBG Mobile энэ долоо хоногт дуусна.

Наадмын сүүлчийн долоо хоногт буюу 8 дугаар сарын 17-ноос 23-ны хооронд Counter-Strike 2, Fortnite, CrossFire болон Trackmania төрлүүд явагдаж наадам өндөрлөнө. Үүнээс Counter-Strike 2 тэмцээн нь 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 23-ныг хүртэл хамгийн сүүлчийн томоохон тэмцээн болон явагдах хуваарьтай байна.

You may also like

2 comments

Тоган 1 сар 21, 2026 - 17:26

Маш сонирхолтой хуваарь байна, үзэх тоглолт ихтэй юм байна

Reply
Худуха 1 сар 21, 2026 - 17:31

Монголын багууд сайн амжилт үзүүлээсэй гэж хүсэж байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй