Esports World Cup 2026-ийн шагналын сан 75 сая ам.доллар болж нэмэгдлээ

by Саруул Батболд
0 comments

EWC Foundation-аас Esports World Cup (EWC) 2026 наадмын нийт шагналын санг албан ёсоор зарлалаа. Энэ жил тус наадмын хүрээнд нийт 75 сая ам.доллар тоглогчдын дунд хуваарилагдах бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс 5 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Шагналын сангийн хуваарилалт болон тоглоомын төрлүүд

Нийт шагналын сангийн нарийвчилсан хуваарилалт одоогоор тодорхой болоогүй байгаа ч клубуудын аварга шалгаруулах Club Championship тэмцээнд өмнө нь 27 сая ам.доллар олгодог байсныг 30 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна. Тэмцээний хүрээнд зохион байгуулагдах зарим тодорхой төрлүүдийн шагналын сан дараах байдалтай байна:

  • PUBG Mobile World Cup 2026: 3 сая ам.доллар.
  • Counter-Strike 2: 2 сая ам.доллар.
  • ALGS: 2026 Split 1 Playoffs: 2 сая ам.доллар.
  • Fortnite: 1 сая ам.доллар.
  • Trackmania: 500 мянган ам.доллар.

Тэмцээний тов болон зохион байгуулалт

Esports World Cup 2026 наадам 7 дугаар сарын 6-наас 8 дугаар сарын 23-ны хооронд Саудын Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдана. Тус наадмын хүрээнд нийт 24 өөр төрлийн кибер спортын тэмцээн явагдах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тоглогчид цугларах юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй