“Esports Awards 2025” шагналын наадмын нэр дэвшигчид тодорлоо

by Саруул Батболд
2 comments

Дэлхийн цахим спортын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох “Esports Awards 2025” наадмын нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа. Энэхүү мэдээллийг тус наадмын албан ёсны сайтад нийтэлсэн бөгөөд нийтийн санал хураалт арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Санал хураалтын дүнг дараа нь зохион байгуулагчдад хүргүүлэх юм.

Олон улсын хэрэглэгчид Esports Awards-ийн албан ёсны вэбсайтаар орж, дэмжиж буй нэр дэвшигчдээ санал өгөх боломжтой.

“2025 оны шилдэг цахим спортын тоглоом” (Esports Game of the Year)

  • Counter-Strike 2
  • League of Legends
  • VALORANT
  • Dota 2
  • Mobile Legends: Bang Bang
  • Fortnite
  • Honor of Kings
  • PUBG Mobile
  • Apex Legends
  • Pokémon Unite

“2025 оны шилдэг гар утасны цахим спортын тоглоом” (Esports Mobile Game of the Year)

  • Mobile Legends: Bang Bang
  • Honor of Kings
  • PUBG Mobile
  • Pokémon Unite
  • Free Fire
  • Brawl Stars
  • Call of Duty Mobile

“2025 оны шилдэг тоглоомын хөгжүүлэгч” (Esports Publisher of the Year)

  • Riot Games
  • Valve
  • Level Infinite
  • Epic Games
  • Krafton
  • Moonton
  • Microsoft
  • NetEase
  • Electronic Arts

“2025 оны шилдэг цахим спортын баг” (Esports Team of the Year)

  • Team Vitality (CS2)
  • Team Vitality (MLBB Women)
  • Team Falcons (Dota 2)
  • Team Falcons (Rocket League)
  • Gen.G Esports (LoL)
  • AG Super Play (HoK)
  • NRG Esports (VALORANT)
  • FURIA Esports (R6)
  • Karmine Corp (Rocket League)
  • LA Thieves (Call of Duty)
  • OpTic Texas

“2025 оны шилдэг цахим спортын байгууллага” (Esports Organisation of the Year)

  • Team Falcons
  • AG.AL
  • Team Vitality
  • Team Liquid
  • NRG Esports
  • Virtus.pro
  • Gen.G Esports
  • G2 Esports
  • OpTic Gaming
  • Weibo Gaming

Шагнал гардуулах ёслол

Энэ жил нийт 21 төрлийн номинацийн хүрээнд шилдгүүдийг тодруулах бөгөөд шагнал гардуулах ёслол 2025 оны арваннэгдүгээр сарын 19-нд АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотод зохион байгуулагдана.

Мөн арваннэгдүгээр сарын 20-нд цахим спортын салбарын PWR UP нэртэй чуулга уулзалт болж, салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой хэлэлцүүлэг, санал асуулгууд явагдана. Гэвч оролцогчдын нэрсийг одоогоор зохион байгуулагчид зарлаагүй байна.

You may also like

2 comments

Кутуктай 10 сар 17, 2025 - 16:36

Энэ жил ямар тоглогчид нэр дэвшсэн бол?

Reply
Тумбинай 10 сар 17, 2025 - 16:59

Монголын баг, тоглогчид ч бас орсон байгаасай

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй