ESL One Birmingham 2026 тэмцээнд уригдсан багуудын нэр тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Dota 2-ын ESL One Birmingham 2026 тэмцээний зохион байгуулагчид үндсэн шатанд шууд оролцох эрх (direct invite) авсан зургаан багийг зарлалаа. Энэхүү мэдээлэл зохион байгуулагчдын нийгмийн сүлжээний хуудсуудад нийтлэгдсэн байна.

Тэмцээнд шууд уригдсан багууд:

  • Team yndx
  • Team Spirit
  • PVISION
  • Xtreme Gaming
  • OG
  • Tundra Esports

Үлдсэн арван баг бүс нутгийн сонгон шалгаруулалтаар дамжин тэмцээнд оролцох эрхээ авна.

ESL One Birmingham 2026 тэмцээн ирэх оны 3 дугаар сарын 22-ноос 29-ний хооронд Их Британийн Бирмингем хотын “bp pulse LIVE” ордонд зохион байгуулагдах юм. Тэмцээний шагналын сан 1 сая ам.доллар байх болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй