ESL-ийн 25 жилийн ойд зориулсан хязгаарлагдмал зоос гаргалаа

by Саруул Батболд
0 comments

Тэмцээн зохион байгуулагч ESL өөрийн 25 жилийн ойд зориулан хязгаарлагдмал тоотой дурсгалын зоос гаргажээ. Энэхүү танилцуулга нь богино хэмжээний видеотой хамт нийтэд хүрсэн байна.

“ESL 25th Anniversary Coin” нэртэй энэхүү зоос нь зөвхөн 500 ширхэгээр хийгдсэн бөгөөд ESL-ийн онлайн дэлгүүрт 50 еврогоор худалдаалагдаж байна.

Зоос нь хар өнгөтэй бөгөөд нэг талд нь ESL-ийн логотой “25 жил ESL” гэсэн бичиг, нөгөө талд нь “Хамтдаа бүтээсэн өв. Киберспортын 25 жилийг бидэнтэй хамт туулсанд баярлалаа” гэсэн үг сийлсэн байна.

ESL нь 2000 онд Германд Ральф Райхерт-ын үүсгэн байгуулсан байгууллага бөгөөд өнөөдөр CS2, Dota 2 зэрэг олон төрлийн цахим спортын тэмцээн зохион байгуулдаг дэлхийн томоохон операторуудын нэг юм.

You may also like

Leave a Comment