ESL: Dota 2-ын хоёр улирлын тэмцээний шинэ хуваарь гарлаа

by Саруул Батболд
0 comments

ESL байгууллага албан ёсны сайтаараа дамжуулан Dota 2-ын ESL Pro Tour цувралын 2025–2027 оны хоёр улирлын тэмцээний товыг зарлалаа.

2025–2026 оны улирлын хуваарь

Уг улиралд дөрвөн томоохон тэмцээн зохион байгуулагдах бөгөөд тэдгээр нь дараах байдалтай байна:

  • DreamLeague 27-р улирал
    2025 оны арванхоёрдугаар сарын 10–21
    Онлайн тэмцээн
  • DreamLeague 28-р улирал
    2026 оны хоёрдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 1
    Онлайн тэмцээн
  • ESL One Europe
    2026 оны гуравдугаар сарын 22–29
    Танхимын (LAN) тэмцээн
  • DreamLeague 29-р улирал
    2026 оны тавдугаар сарын 13–24
    Онлайн тэмцээн

2026–2027 оны улирлын урьдчилсан хуваарь

Дараагийн улиралд мөн дөрвөн тэмцээн багтаж байна:

  • Турнир 1
    2026 оны арванхоёрдугаар сарын 2–13
  • Турнир 2
    2027 оны хоёрдугаар сарын 15–28
  • Турнир 3
    2027 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 4
  • Турнир 4
    2027 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 9

ESL мөн эдгээр тэмцээнүүдэд шинэчлэгдсэн форматууд нэвтрүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл нь тусгай нийтлэлээр хүргэгдэх болно.

You may also like

Leave a Comment