ESL 2028 онд CS2-ийн зургаан томоохон тэмцээнийг зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Киберспортыг тэргүүлэгч байгууллага ESL 2028 онд Counter-Strike 2 (CS2)-ийн хамгийн өндөр түвшний зургаан томоохон тэмцээнийг зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдлээ. Мэдээлэл pro.eslgaming.com албан ёсны сайтад нийтлэгдсэн байна.

Тэмцээний хуваарь

ESL-ийн 2028 оны Tier 1 цуврал тэмцээнүүд нэгдүгээр сарын сүүлчээс аравдугаар сарын эцэс хүртэл үргэлжлэх бөгөөд хуваарь дараах байдлаар гарчээ:

  • ESL Event #1: 1-р сарын 26 – 2-р сарын 6
  • ESL Event #2: 3-р сарын 3 – 3-р сарын 19
  • ESL Event #3: 4-р сарын 10 – 4-р сарын 16
  • ESL Event #4: 8-р сарын 2 – 8-р сарын 13
  • ESL Event #5: 9-р сарын 16 – 10-р сарын 1
  • ESL Event #6: 10-р сарын 23 – 10-р сарын 29

Одоогоор ESL ирэх тэмцээнүүдийн байршил, форматын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байгаа ч, нэмэлт тэмцээнүүд зохион байгуулагдах магадлалтай гэж онцолжээ. Ирэх саруудад ESL нэмэлт мэдэгдэл гаргах төлөвтэй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй