Fortnite тоглоомын зохиогч Epic Games компани Себастьян Арауджо гэх тоглогчийг албан ёсны тэмцээнүүд дээр зөвшөөрөгдөөгүй програм ашигласан хэргээр шүүхэд өгч, ялалт байгуулжээ. Энэ тухайгаа тэд X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Судалгаагаар Арауджо нь 2024 оны таван сарын хугацаанд нийт 839 бүс нутгийн тэмцээнд оролцсон бөгөөд античит системийг тойрч гарах зориулалттай төхөөрөмж ашиглаж, нийт 6850 ам.долларын шагнал хүртсэн байна.
Epic Games энэ бүдүүлэг зөрчилд хариу арга хэмжээ авч, шүүхэд тэмцээн бүрт 200 доллар буюу нийт 167,800 долларын торгууль болон хууль зүйн зардлыг нөхөн төлүүлэх хүсэлт гаргасан юм. Шүүхээс түүний буруутайг тогтоож, Арауджог нийт 175,000 ам.долларын торгууль төлөх үүрэг хүлээлгэсэн байна.
Epic өмнө нь ч хуурамч программ ашиглагчдын эсрэг хатуу байр суурь илэрхийлж байсан. Хэдхэн сарын өмнө нэгэн хуучин мэргэжлийн тоглогч буруугаа хүлээж, шагналаа буцаан өгч, YouTube дээр олон нийтэд уучлал хүссэн бичлэг нийтэлж байжээ.