Энэтхэг трейдер анхаарал алдсанаас болж 10,000 ам.долларын CS2 скинийг “шатааж” орхив

by Саруул Батболд
0 comments

CS2 тоглоомын нэгэн трейдер ховор бөгөөд үнэтэй эд зүйлсээ санамсаргүйгээр “крафт” хийхдээ ашиглаж, эргэж буцалтгүй алдсан харамсалтай явдал болжээ. Тэрээр үнэтэй цуглуулгынхаа оронд зах зээлийн үнэ маш багатай скин хүлээн авсан байна.

Энэхүү хачирхалтай тохиолдол Энэтхэгийн нэгэн трейдерт тохиолджээ. Тэрээр TeamSpeak дээр найзуудтайгаа ярилцаж, хошигнож байхдаа анхаарал алдаж, 2014 оны “EMS Katowice” тэмцээний ховор наалттай (sticker) үнэтэй скинуудаа крафт хийх цэс рүү андууран оруулсан байна. Түүний хэлснээр, дуут чатаар тоглоом шоглоом хийж байхдаа ямар зүйлс сонгосноо анзаараагүй аж.

Үүний үр дүнд трейдер 10,000 гаруй ам.долларын үнэ бүхий скинуудаа устгаж, оронд нь зах зээл дээр ердөө 2 орчим долларын үнэтэй энгийн MP7 скин авчээ.

Энэтхэг трейдер анхаарал алдсанаас болж 10,000 ам.долларын CS2 скинийг "шатааж" орхив

Уг түүх трейдерийг өөрийн X (Twitter) хуудсандаа нийтэлсний дараа сошиал орчинд маш хурдан тархсан юм. Хэдийгээр энэ нь хувь хүний алдаа байсан ч бусад трейдерүүд болон CS2 сонирхогчид ийм ховор наалттай үнэтэй скинууд зах зээлээс бүрмөсөн арчигдсанд харамсаж буйгаа илэрхийлжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй