Electronic Arts компани Battlefield Hardline тоглоомыг PlayStation 4 болон Xbox One дээр дэмжихээ зогсоохоо зарлалаа.
Тавдугаар сарын 22-ноос эхлэн уг тоглоом болон бүх нэмэлт контентууд дижитал дэлгүүрүүдээс устгагдана. Үүнээс хойш Hardline-ийг PS4 болон Xbox One дээр худалдан авах боломжгүй болно. Дэлгүүрээс хасагдсанаас яг нэг сарын дараа эдгээр платформ дээрх олон тоглогчийн горим (multiplayer) бүрэн зогсоно.
Хэрэв тоглоомыг өмнө нь худалдан авсан бол ганц тоглогчийн түүхэн горим хэвийн ажиллаж, тоглох боломжтой хэвээр үлдэнэ.
Эдгээр өөрчлөлт PC хэрэглэгчдэд хамаарахгүй. Компьютер дээр Battlefield Hardline борлуулалтад хэвээр байж, серверүүд нь хэвийн ажиллана.