DreamLeague Season 27 Тэмцээний Плей-Оффын Бүх Оролцогчид Тодорлоо

by Саруул Батболд
0 comments

12-р сарын 15-нд Dota 2-ын DreamLeague Season 27 тэмцээний хэсгийн шат өндөрлөж, тоглолтын үр дүнд плей-оффт шалгарсан найман баг тодорлоо. Үлдсэн 16 баг тэмцээнээс хасагдсан байна.

Плей-оффын хос тоглолтууд дараах байдалтай байна:

  • OG — Tundra Esports
  • Yandex — vp
  • Falcons — PV
  • Xtreme Gaming — Spirit

Тэмцээний шийдвэрлэх шат 12-р сарын 17-нд эхэлж, 12-р сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. Плей-оффын сүлжээ Double-elimination (давхар хасагдах) системтэй бөгөөд бүх тоглолт Bo3 (гурван тоглолтоос хоёрт ялах) форматаар явагдах ба зөвхөн гранд финал Bo5 (таван тоглолтоос гуравт ялах) байх юм.

DreamLeague Season 27 нь 12-р сарын 10-наас 21-ний хооронд онлайнаар явагдаж байгаа. Тэмцээний нийт шагналын сан $1 сая ам.доллар юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй