Dota 2 тоглоомын хэрэглэгчид Invoker баатраар нийтдээ 1 тэрбум гаруй удаа тоглосон байна. Dotabuff порталын мэдээлснээр, энэ хугацаанд тус баатрын хожлын хувь (win rate) 47,86%, харин сонголтын хувь (pick rate) 21,49% байжээ.
Өмнө нь 1 тэрбум тоглолтын босгыг Pudge, Phantom Assassin, болон Sniper гэсэн гурван баатар давж байсан юм. Тэр дундаа Pudge баатраар одоогоор 1,5 тэрбум гаруй тоглолт хийгдээд байна.
Жагсаалтын дараагийн баатруудаас Juggernaut 971,4 сая тоглолттойгоор 1 тэрбумын босгонд хамгийн ойрхон иржээ.
Dota 2-ын хамгийн их тоглогдсон баатрууд (Dotabuff-ийн мэдээллээр):
- Pudge: 1,520,741,950 тоглолт
- Phantom Assassin: 1,097,960,868 тоглолт
- Sniper: 1,055,097,563 тоглолт
- Invoker: 1,000,063,593 тоглолт
- Juggernaut: 971,482,235 тоглолт
- Legion Commander: 837,269,829 тоглолт