Dota 2-ын ховор эд зүйлийн үнэ Хятадаас шалтгаалан эрс унажээ

by Саруул Батболд
0 comments

Dota 2-ын стримэр Сергей “LenaGol0vach” Карнаухов шууд дамжуулалтын үеэр тоглоомын ховор эд зүйлийн зах зээлд гарсан ноцтой өөрчлөлтийн талаар мэдээлэв. Хятадын тоглогчдын дунд илэрсэн хуурамчаар олшруулах арга нь үнийн огцом уналтын гол шалтгаан болж байна.

Ховор эд зүйлийн үнэ хоёр дахин унажээ

Карнауховын хэлснээр, зарим ховор эд зүйлийн үнэ өмнө нь хэдэн сая рубль байсан бол одоо хоёр дахин буурсан байна. Тухайлбал, Juggernaut баатрын “галтай” эффекттэй ховор эдийн үнэ 25–30 сая төгрөг байснаа 12–15 сая төгрөг болж унасан байна.

“Өмнө нь галтай Juggernaut эд 5–10 ширхэг л байсан. Харин одоо 50 эсвэл 100 ч болсон байж магадгүй. Төсөөл дөө — чи 40 сая төгрөгөөр шмот худалдаж авсан, дахин гарна гэж байхгүй гэж бодоод. Гэтэл дюп гараад ирэхээр тэр үнэлгээ чинь хуваагдчихаж байгаа юм,” — хэмээн Карнаухов ярив.

CS:GO ба Dota 2-ын зах зээлийн ялгаа

Мөн тэрбээр Dota 2 ба CS:GO-ын эд зүйлийн зах зээлийг харьцуулж:

  • CS:GO-ын зах зээл тогтвортой, ховор эд зүйлийн үнэ бараг өөрчлөгддөггүй,
  • Харин Dota 2-д хуурамчаар олшруулах, дахин борлуулах, системийн алдаа зэрэг шалтгаанаар үнэ тогтмол унадаг гэжээ.

Үнийн уналт зах зээлийн итгэлд сөргөөр нөлөөлж байна

Энэ байдал нь олон тоглогч, цуглуулагчдын итгэлийг хөсөрдүүлж, ховор эд зүйлийн арилжааны үнэ цэнийг алдагдуулж байна. Valve энэ асуудлыг албан ёсоор тайлбарлаагүй бөгөөд зах зээлд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй хэвээр байна.

You may also like

Leave a Comment