Dota 2 тэмцээн “Ирээдүйн тоглоомууд”-д $1 саяын шагналын сантай

by Саруул Батболд
0 comments

Ирээдүйн тоглоомууд 2025-ийн зохион байгуулагчид Dota 2-ийн тэмцээний шагналын санг нэг сая ам.доллар байхаар зарлалаа. Энэ тухай тэмцээний албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Олон улсын энэхүү уралдаан нь Арабын Нэгдсэн Эмират улсад болж, уламжлалт спорт болон киберспортын элементүүдийг нэгтгэнэ. Оролцогчид 11 төрлөөр цахим болон биеийн ур чадвараа сорих ба нийт шагналын сан нь 5 сая ам.доллар юм.

Бүх төрлийн шагналын сангийн хуваарилалт:

  • Фиджитал-футбол — $600,000
  • Фиджитал-баскетбол — $400,000
  • Фиджитал-холимог тулаан — $500,000
  • Фиджитал-бүжиг — $50,000
  • Фиджитал-шутер 5v5 — $150,000
  • “Battle Royale” — $700,000
  • MOBA (PC) — $1,000,000
  • MOBA (Mobile) — $900,000
  • Дрон тэмцээн — $250,000
  • VR-тоглоом — $50,000
  • Роботын тулаан — $400,000

You may also like

Leave a Comment