Dota 2: Сүүлийн 9 сард онлайн тоглогчдын тоо дээд түвшинд хүрлээ

by Саруул Батболд
0 comments

SteamDB-ийн мэдээллээр, 2025 оны 8-р сард Dota 2-ийн дундаж онлайн тоглогчдын тоо 512 мянгад хүрсэн нь өмнөх 7-р сарынхаас 20%-иар өссөн үзүүлэлт болжээ.

Идэвхтэй тоглогчдын оргил үзүүлэлт мөн нэмэгдсэн байна — 8-р сарын 13-нд орой 813 мянган хэрэглэгч зэрэгцэн тоглож байсан нь өнгөрсөн оны 11-р сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болов. Тухайн үед Valve шинэ баатар Kez-ийг багтаасан “Fallen crown” гэх шинэчлэлээ танилцуулж байсан юм.

Түүхэн дээд амжилт 2016 оны 2-р сард тогтоогдсон бөгөөд тухайн үед “Spring Cleaning” шинэчлэл гарсны дараа онлайн тоглогчдын тоо 1.291 саяд хүрсэн юм.

Саяхан болсон Esports World Cup 2025 тэмцээний үеэр Dota 2-ийн шууд дамжуулалтыг 429.5 мянган үзэгч үзсэн нь уг тоглоомыг тухайн үеийн хамгийн их үзсэн 9-р тоглоом болгожээ.

You may also like

Leave a Comment