Dota 2 есдүгээр сард сүүлийн 6 жилийн дээд амжилтаа тогтоолоо

by Саруул Батболд
2 comments

2025 оны есдүгээр сард Dota 2 тоглоомын дундаж онлайн 580,8 мянган тоглогч болжээ. Steam Charts-ын мэдээллээр энэ нь 2019 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Тухайн үед дундаж онлайн 586,5 мянга байсан.

Мөн 2024 оны тавдугаар сараас хойш анх удаа дээд онлайн 900 мянгын босгыг давж, 953 мянган тоглогч нэгэн зэрэг тоглож байжээ.

Dota 2

Энэ өсөлтийг тайлбарлах гол хүчин зүйл нь The International 2025 тэмцээн юм. Тус тэмцээн есдүгээр сард болж өнгөрсөн бөгөөд Dota 2-ийн эрэлт, тоглогчдын идэвхийг эрс нэмэгдүүлжээ.

You may also like

2 comments

Нукдан 10 сар 3, 2025 - 16:09

Dota 2 одоо ч уналгүй өсөж байгаад гайхаж байна

Reply
Кунджал 10 сар 3, 2025 - 16:28

6 жилийн дээд амжилт гэхээр сонирхолтой л тоо юм

Reply

Leave a Comment