Цуурхлын дагуу есдүгээр сард Call of Duty NEXT зохион байгуулагдаж, Black Ops 7-ийг танилцуулж, бетаг эхлүүлнэ

by Саруул Батболд
0 comments

Цуурхлын мэдээллүүдийн дагуу Activision компани Call of Duty NEXT нэртэй томоохон эвентийнгээг есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний гол сэдэв нь Black Ops 7 байх ажээ.

Хэдий 2025 оны gamescom-ийн үеэр тоглоомыг бүрэн танилцуулах нь батлагдсан ч, шүтэн бишрэгчдийг дараагийн томоохон эвент бас хүлээж байгаа бололтой. TheGhostOfHope гэх итгэл хүлээсэн инсайдерийн хэлснээр, Call of Duty NEXT нь Лас-Вегас хотод болох бөгөөд Black Ops 7-ийн албан ёсны танилцуулга хийгдэх юм. Түүнчлэн уг эвентийн дараа анхны бета тест шууд эхэлнэ гэж мэдээлжээ. Релиз нь аравдугаар сард болох хүлээлттэй байна.

Black Ops 7-ийн гол баатар нь фэнүүдэд аль хэдийн танил болсон Дэвид Мэйсон байх бөгөөд кампанит ажиллагаа хамтран тоглох горимд төвлөрөхөөс гадна шинэ мультиплеер газрын зургууд, мөн шинэчлэгдсэн Zombies горим нэмэгдэх юм.

Уг тоглоомыг Treyarch болон Raven Software хамтран хөгжүүлж байна.

You may also like

Leave a Comment