PlayStation компани PlayStation 4-ийн дэмжлэгийг үе шаттайгаар зогсоох үйл явцыг эхлүүлжээ. Insider Gaming-ийн мэдээлснээр энэ платформын зарим хуучин үйлчилгээ 2026 оны хавраас зогсох юм байна.
Ямар үйлчилгээнүүд зогсох вэ?
Insider Gaming-ийн мэдээлснээр PS4-ийн шинэ тоглоомуудад дараах хуучин функцууд 2026 оны хавраас эхлэн ашиглагдах боломжгүй болох аж:
- Үйл ажиллагааны түүх (Activity Feed)
- Тоглоомын жижиг өгөгдлийн хадгалалт
- Хэрэглэгчийн хадгалалт (Custom Saves)
- Акаунт болон профайл
- Үгийн шүүлтүүр
- Хуваалцах медиа API
Энэ өөрчлөлт нь PS4-ийн албан ёсны дэмжлэг аажмаар зогсож байгаагийн дохио байж болохыг шинжээчид онцолж байна.