ЦУУРХАЛ: Хятадад гадаад зах зээлд зориулсан Steam-ийн аналог бүтээж байна

by Саруул Батболд
0 comments

Хятадын технологийн аварга ByteDance (TikTok-ийн эх компани) өөрийн гэсэн тоглоомын платформ «GameTop» нэртэйгээр боловсруулж байгаа талаар IT Home мэдээллээ.

Компанийн вэбсайт дээр нийтлэгдсэн ажилд авах заруудаас үзэхэд, шинэ ажилтнууд “гадаад зах зээлийг хамрах” чиглэлээр ажиллах ёстой гэж заасан нь ByteDance дэлхийн зах зээлд гарахаар төлөвлөж байгааг харуулж байна.

Энэхүү алхам нь компанийн дотоод бүтэц, ялангуяа тоглоомын салбарын шинэчлэлтэй холбоотой. Өнгөрсөн онд тоглоомын бизнесийг удирдаж эхэлсэн Жан Юньфань өндөр өртөгтэй, түрэмгий тэлэлтийн стратегиас татгалзаж, үр ашиг, үйл ажиллагааны оновчлолд төвлөрсөн прагматик хандлагад шилжсэн юм.

ByteDance-ийн зорилго одоо тоглоом гаргах ба түгээх үйл ажиллагаанд бүрэн төвлөрөх явдал гэж үзэж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй