ЦУУ ЯРИА: Valve компани 2026 онд CS2-оос “Кейс”-үүдийг хасаж магадгүй байна

by Саруул Батболд
0 comments

Valve компани 2026 онд Counter-Strike 2 тоглоомын кейсүүдийг (cases) бүрмөсөн хасахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ тухай алдартай датамайнер (dataminer) Thour өөрийн X (хуучин нэрээр Twitter) хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрээр: “2026 онд CS2-оос кейсүүдийг хасна гэж хэн санах билээ” хэмээн бичсэн байна.

Шалтгаан нь юу байж болох вэ?

Valve яг ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргах гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч зарим улс оронд тоглоомын кейс нээхийг “мөрийтэй тоглоом” гэж үзэн хуулиар хориглох болсон нь тус компанийг ийм алхам хийхэд хүргэж байж магадгүй юм.

Кейсийг юу орлох вэ?

Компани кейсүүдээс татгалзаж, оронд нь “Terminal Packages” (Терминал багц) системд анхаарлаа хандуулж магадгүй байна. Одоогийн байдлаар Терминалуудыг нээхэд “түлхүүр” (key) шаардлагагүй бөгөөд “Genesis” цуглуулгын 10 санамсаргүй арьсыг (skin) дарааллаар нь санал болгодог. Та тухайн арьс болон түүний үнийг шууд харах боломжтой бөгөөд таалагдвал худалдаж авах, эсвэл татгалзаж дараагийн хувилбарыг харах сонголттой байдаг юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй