2025 оны байдлаар Twitch платформ дээрх хамгийн их үзэлттэй киберспортын тоглоомоор Counter-Strike 2 шалгарч, League of Legends-ийг ардаа орхисон байна. Аналитикийн Esports Charts компанийн мэдээлснээр CS2 тоглоом нийт 372.65 сая цагийн үзэлт цуглуулсан бол LoL 307.17 сая цагийн үзэлттэйгээр удаалжээ.
Valve-ийн хөгжүүлсэн тус шутер тоглоом нэгдүгээр байрт ороход тэмцээнүүдийн шахуу хуваарь болон тогтмол зохион байгуулагдсан тулаанууд голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Esports Charts-ийн тэмдэглэснээр, тэмцээний тодорхой хуанлитай, ко-стриминг (хамтарсан дамжуулалт) соёл хүчтэй хөгжсөн сонгодог киберспортын төрлүүд шинэ төслүүдээс илүү өндөр үзүүлэлттэй хэвээр байгаа аж. Энэ нь Хойд болон Өмнөд Америк, Европ, Азийн орнуудад Twitch платформ киберспортын үндсэн суваг хэвээр байгааг дахин баталлаа.

2 comments
CS2 ийм хурдан өснө гэж бодоогүй
Twitch дээр үнэхээр их үзэлттэй болсон байна