CS2-т 24 цагийн дотор хоёр дахь шинэчлэлт орлоо

by Саруул Батболд
0 comments

Valve компани Counter-Strike 2 тоглоомдоо дахин нэг шинэчлэлт орууллаа. Энэ нь сүүлийн 24 цагийн дотор хийгдэж буй хоёр дахь шинэчлэлт бөгөөд Steam-ээс татаж авах боломжтой болжээ.

Энэ удаагийн шинэчлэлт нь Inferno газрын зургийн “A site”-д томоохон өөрчлөлт оруулсан өмнөх патчийг бодвол харьцангуй жижиг хэмжээнийх байлаа. Хөгжүүлэгчид Inferno-ийн шинэчлэгдсэн бүтцэд нийцүүлэн миникартыг (minimap) засварлаж, локализацийн файлуудыг шинэчилсэн байна. Энэ нь 3 дугаар сарын 5-ны байдлаарх өөрчлөлтүүдийн бүрэн жагсаалт юм.

Сануулахад, өмнөх томоохон шинэчлэлтээр Inferno газрын зураг өөрчлөгдөөд зогсохгүй Steam Market-ийн скин арилжааны журам шинэчлэгдэж, терминалуудад зориулсан шинэ функц болон бусад олон сонирхолтой нэмэлтүүд орсон билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй