Counter-Strike-ийн бүтээгч Мин Ли дуртай CS2 тоглогчдоо нэрлэв

by Саруул Батболд
2 comments

Алдарт Counter-Strike тоглоомыг хамтран бүтээсэн Мин “Gooseman” Ли YouTube-ийн Gaming Interviews сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр CS2-ийн мэргэжлийн тоглогчдоос хэнийг хамгийн их сонирхон үздэгээ хуваалцлаа.

Түүний дуртай 3 тоглогч:

Мин Ли дараах гурван тоглогчийг онцолсон бөгөөд тэдний тоглолтын хэв маяг түүний анхаарлыг татдаг гэнэ.

  • ZywOo (Матье Эрбо):
    “ZywOo-г үзэх үнэхээр таатай. Түүний тоглолт намайг үргэлж татдаг,” хэмээн Мин Ли дурдсан байна.
  • ropz (Робин Коль):
    “ropz бол үнэхээр гайхалтай тоглогч. Ялангуяа клатч үеийн тоглолт нь онцгой. Түүнийг дагаж харах бүртээ энэ арай дэндүү шүү гэж боддог.”
  • donk (Денис Жарецкий):
    “donk-ийг харахад зүгээр л солиотой. Тэр хэзээ ч байж боломгүй агшинд галзуурсан хэдэн килл хийчихдэг,” гэж Gooseman хуваалцжээ.

Vitality-д дуртай ч андердог багуудыг ч дэмждэг

Тэрбээр мөн “Team Vitality-г дэмждэг. Гэхдээ андердог багуудад ч бас дуртай. Заримдаа ялагдах магадлал өндөртэй баг хожиход бүр их хөөрдөг” хэмээн хэлжээ.

You may also like

2 comments

Куртука 5 сар 26, 2025 - 1:10 pm

Бүтээгч өөрөө хэнийг хамгийн шилдэг гэж үздэгийг мэдэх нь сонирхолтой юм. Тиймээс тэд үүнийг үнэхээр хүртэх ёстой

Reply
Тубахана 5 сар 26, 2025 - 1:15 pm

Мин Ли юу хэлж байгаагаа мэддэг – түүний үзэл бодол нийгэмд маш чухал

Reply

Leave a Comment